Гүйцэтгэх захирлын мэндчилгээ

Манай “Андууд Финанс” ББСБ нь 2015 оноос хойш жижиг дунд бизнесүүд, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийг дэмжих зорилгоор харилцагч зээлдэгчиддээ хурдан шуурхай, үр өгөөжтэй зээлийн бүтээгдэхүүнээр үйлчилж байна. Бид таны хэрэгцээг хангахуйц, үр өгөөжтэй хэрнээ танд урт хугацаанд санхүүгийн дарамт болохооргүй зээлийн уян хатан нөхцөлийг санал болгон ажилласаар ирсэн билээ.

Цаашдаа бид мэргэжлийн цомхон баг бүрэлдэхүүнээ улам чадавхижуулж, дэвшилтэт технологийг үйлчилгээндээ нэвтрүүлэх замаар зээл авах үйл явцыг илүү хялбар, түргэн шуурхай болгохоор зорьж байна. Түүнчлэн харилцагчдынхаа санхүүгийн боловсрол, хариуцлагыг нэмэгдүүлж санхүүгийн сахилга бат өндөртэй харилцагчдыг төлөвшүүлэн, зээлийн хүүгээ үе шаттайгаар бууруулахаар ажиллаж буйгаа дуулгахад таатай байна.

       

Хүндэтгэсэн,

Гүйцэтгэх захирал

Өнөрбаярын Галцог