Мэдээ

МОНГОЛБАНКНЫ АЛТНЫ НӨӨЦ САРЫН ДҮНГЭЭР 17 ХУВИАР БУУРЧЭЭ

Монголбанкны алтны нөөц өнгөрсөн сард 0.34 сая унц болж, сарын дүнгээр 17 хувиар буурсан байгааг Олон Улсын Валютын Сангийн дата харуулж байна. Харин ижил хугацаанд Казахстан, Катар, Украйн, Энэтхэг, Эмират зэрэг улс алтны нөөцөө нэмэгдүүлжээ.

Олон улсын зах зээлд алтны үнэ гурван хоног дараалан буураад байна. Үүнд нөлөөлж буй нэг хүчин зүйл нь АНУ-ын Конгресс “COVID-19”-ийн үед эдийн засгаа дэмжих 900 тэрбум ам.долларын нэмэлт төсөв батлаад байгаатай холбоотой. Нөгөө талаас Их Британид “коронавирус”-ийн мутацад орсон төрөл илэрснээр арилжаанд оролцогчид ам.доллар авах нь ихэсжээ. Энэ нь алтны үнэ буурахад нөлөөлж байна гэж “Phillip Futures”-ийн шинжээч үзэж байна.

Одоогийн байдлаар алтны спот үнэ бага зэрэг өсөж, 1865.73 ам.доллар болоод байна.

Б.Төгсбилиг | @TugsbiligB

Холбоо барих: tugsbilig.b@bloombergtvmongolia.com

minjma.g@bloombergtvmongolia.com

МОНГОЛБАНК ИРЭХ 3 САРД УУЛ УУРХАЙН БУС ЭКСПОРТ, ЖДҮ-ИЙГ ДЭМЖИХ 250 ТЭРБУМ ХҮРТЭЛХ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТ ОЛГОНО

Төв банкны Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг хэвээр үлдээх шийдвэр гаргалаа. Мөн жижиг, дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспортыг дэмжихэд зориулсан урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслээр 2021 оны I улиралд 250 хүртэлх тэрбум төгрөгийг олгохоор шийдвэрлэлээ.