Бидний тухай

“Андууд Финанс” ББСБ нь 2015 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд өдгөө Улаанбаатар хотод 2 салбартай, давхардсан тоогоор 850 гаруй харилцагчидтай, 2.5 тэрбум төгрөгийн дүрмийн сантай болж өргөжин үйл ажиллагаагаа улам тэлсээр байна. Байршлын хувьд нийслэлийн томоохон төвлөрсөн худалдааны төвүүд болох Нарантуул ОУХТ, Өгөөмөр зах болон Дүнжингарав худалдааны төвүүдтэй ойрхон байдаг тул худалдаа эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдтэй илүүтэй хамран ажилладаг онцлогтой. Түүнчлэн хөдөө орон нутгийн харъяалалтай, орлого багатай буюу байнгын тогтмол орлого нь нотлогдох боломжгүй хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдэд эргэн төлөгдөх хэмжээ болон хугацааны хувьд уян хатан нөхцөлтэй бичил зээлийн бүтээгдэхүүнээр үйлчилж байна.

Эрхэм зорилго

Жижиг, дунд бизнесийг дэмжихэд чиглэсэн үр өгөөжтэй, цогц санхүүгийн үйлчилгээг хурдан шуурхай хүргэх замаар харилцагчдадаа хүсэл тэмүүлэлдээ хүрэхэд нь бодитой дэмжлэг үзүүлнэ

Алсын хараа

Банктай өрсөлдөхүйц дүрмийн сан, зээлийн хүүгийн түвшин бүхий салбартаа манлайлагч, харилцагчдад ээлтэй санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч байна

Үнэт зүйл

– Тогтвортой өсөлтийн төлөө ёс зүйг эрхэмлэнэ
– Харилцагчаа дээдэлсэн харилцаа
– Хүн болгон давуу болон сул талтай. Тиймээс нэгэндээ итгэж гар нийлж хамтран ажиллах, хамтаар амжилтанд хүрэх

Бидэнтэй хамтран ажиллагч байгууллагууд