Бид эрхэм харилцагч, үйлчлүүлэгч нарынхаа цаг хугацааг хэмнэх, шуурхай үйлчилгээ үзүүлэх үүднээс Төрийн мэдээлэл солилцооны ХУР системийг нэвтрүүлэн ажиллаж байна. Та хурууны хээгээ уншуулснаар:
- Иргэний үнэмлэхний лавлагаа
- Төрсний гэрчилгээний лавлагаа
- Гэрлэлтийн лавлагаа
- Оршин суугаа хаягийн лавлагаа
- Нийгмийн даатгалын лавлагаа
- Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа
- Тээврийн хэрэгслийн лавлагаа
- Аж ахуйн нэгжийн лавлагаа
- Хөрөнгийн лавлагаа
- Жолоодох эрхийн лавлагаа зэрэг материалуудыг нэг дороос авах боломжтой боллоо.