Үйлчилгээ

Монголбанк ДӨРӨВДҮГЭЭР САРД 1.3 ТОНН ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЛАА

Монголбанк 2021 оны 4 дүгээр сард 1.3  тн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 4.3 тн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 2.5 тн-оор буурсан үзүүлэлт юм.  

2021 оны 4 дүгээр сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 25.5 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 61 кг үнэт металл худалдан авсан.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш 2021 оны 4 дүгээр сард 160,616.05 төгрөг байлаа.

График 1. 2018-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)

График 2. 1990-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)

График 3. 2021 оны 4 дүгээр сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг/грамм)

Эрхэм харилцагчиддаа

Covid-19 цар тахал дотоодод дэгдсэнтэй холбоотой хөл хорионы дэглэм тогтсон нь иргэд, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа, орлогод сөргөөр нөлөөлж, зээлийн эргэн төлөлтөд хүндрэл үүсгээд байна.

Манай байгууллага энэхүү нөхцөл байдлаас үүдэн санхүүгийн хүндрэлд орсон харилцагчиддаа дэмжлэг үзүүлж, зээлийн нөхцөл өөрчлөлттэй холбоотой дараахь арга хэмжээг авч байна.

Үүнд:

• Харилцагчийн төлбөрийн чадвартай уялдуулан төлбөрийн хуваарьт өөрчлөлт оруулах, гэрээний хугацааг сунгах

• Хугацаа хэтэрсэн зээлд нэмэгдүүлсэн хүү тооцохгүй байх

• Зээлийн ангилал бууруулахгүй байх

• Зээлдэгчийн хүсэлтийг цахимаар хүлээн авах

Харилцагч та зээлийн төлбөрийн хуваарь, гэрээний хугацаа сунгах албан ёсны хүсэлтээ дараахь холбоосоор болон зээл авсан салбартаа хандан гаргана уу.

Эрхэм харилцагч та гэртээ байж, халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлан хайртай хүмүүсээ хамгаалаарай. Бид харилцагч таны санхүүгийн найдвартай түнш тань байж, хамтдаа цар тахлыг хохирол багатайгаар даван туулахын төлөө хичээнгүйлэн ажиллах болно.

Зээлийн төлбөр хойшлуулах хүсэлтийн загварыг ЭНД дарж харна уу.

Та зээлээ хойшлуулах боломжтой

Хур систем

Бид эрхэм харилцагч, үйлчлүүлэгч нарынхаа цаг хугацааг хэмнэх, шуурхай үйлчилгээ үзүүлэх үүднээс Төрийн мэдээлэл солилцооны ХУР системийг нэвтрүүлэн ажиллаж байна. Та хурууны хээгээ уншуулснаар:

  1. Иргэний үнэмлэхний лавлагаа
  2. Төрсний гэрчилгээний лавлагаа
  3. Гэрлэлтийн лавлагаа
  4. Оршин суугаа хаягийн лавлагаа
  5. Нийгмийн даатгалын лавлагаа
  6. Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа
  7. Тээврийн хэрэгслийн лавлагаа
  8. Аж ахуйн нэгжийн лавлагаа
  9. Хөрөнгийн лавлагаа
  10. Жолоодох эрхийн лавлагаа зэрэг материалуудыг нэг дороос авах боломжтой боллоо.

Зээлийн бүтээгдэхүүн