Эрхэм харилцагчиддаа

Эрхэм харилцагчиддаа

Covid-19 цар тахал дотоодод дэгдсэнтэй холбоотой хөл хорионы дэглэм тогтсон нь иргэд, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа, орлогод сөргөөр нөлөөлж, зээлийн эргэн төлөлтөд хүндрэл үүсгээд байна.

Манай байгууллага энэхүү нөхцөл байдлаас үүдэн санхүүгийн хүндрэлд орсон харилцагчиддаа дэмжлэг үзүүлж, зээлийн нөхцөл өөрчлөлттэй холбоотой дараахь арга хэмжээг авч байна.

Үүнд:

• Харилцагчийн төлбөрийн чадвартай уялдуулан төлбөрийн хуваарьт өөрчлөлт оруулах, гэрээний хугацааг сунгах

• Хугацаа хэтэрсэн зээлд нэмэгдүүлсэн хүү тооцохгүй байх

• Зээлийн ангилал бууруулахгүй байх

• Зээлдэгчийн хүсэлтийг цахимаар хүлээн авах

Харилцагч та зээлийн төлбөрийн хуваарь, гэрээний хугацаа сунгах албан ёсны хүсэлтээ дараахь холбоосоор болон зээл авсан салбартаа хандан гаргана уу.

Эрхэм харилцагч та гэртээ байж, халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлан хайртай хүмүүсээ хамгаалаарай. Бид харилцагч таны санхүүгийн найдвартай түнш тань байж, хамтдаа цар тахлыг хохирол багатайгаар даван туулахын төлөө хичээнгүйлэн ажиллах болно.

Зээлийн төлбөр хойшлуулах хүсэлтийн загварыг ЭНД дарж харна уу.